Эдийн засгаа сэргээхийн тулд улстөржилтөөс ангид зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа Ерөнхийлөгч илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бизнесийн орчин хумигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа уналтад орсон ч одоо дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдрах, вакцинжуулалтыг үр дүнтэй хийж хэвийн амьдралдаа эргэн шилжих чиглэл рүү хандаж буй талаар дурдаж, танхимаас хийсэн бизнесийн орчны судалгаа, боловсруулсан хуулийн төслийн талаар товч танилцуулав. Улмаар цар тахлын энэ үед Монгол Улс төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүчээр эдийн засгаа богино … Continue reading Эдийн засгаа сэргээхийн тулд улстөржилтөөс ангид зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа Ерөнхийлөгч илэрхийлэв